Биднийг сонгох шалтгаан

Тав тух

Зочид буудлын бүхий л хэсэгт орчин үеийн минимал тансаг зэрэглэлийн хэв маягийг шингээж урласан нь танд ая тухтай амраж, ажиллах нөхцлөөр бүрэн хангасан.

Үзэсгэлэнт харагдац

Милленниум плаза нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг бөгөөд их хотын өнгө үзэмж, үзэсгэлэнт Богд Хан уулыг тольдох боломжтой.

Улаанбаатарын тухай

Газарзүйн байршил

Улаанбаатар хот нь Монгол Улсын төв хэсэгт Туул-Сэлбийн гол бэлчир, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх хэмээх дөрвөн уулын дунд оршдог.

Уур амьсгал

Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евразийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай. Уур амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улиралтай, агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалд өргөрөгийн болон өндрийн бүслүүрийн ялгаа их байдаг.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж, Millennium plaza

© 2024 МИЛЛЕННИУМ ПЛАЗА.